Топ модель Д.Пүрэвсүрэн одонгийн хүүхдээ өлгийдөн авчээ

access_time 2018-11-05
remove_red_eye 135

 

Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Одонгийн хүүхэд”-ээ өлгийдөн авчээ. “Занаду майнс” компанийн захирал Б.Ганбаяртай дэр нэгтгэн ийн отгон охиноо өлгийдөн авсан тэрээр “Интермед” эмнэлэгт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр эсэн мэнд амаржсан байна. Тэрээр ийнхүү гурван охин, нэг хүүтэй болж “Алдарт эх”-ийн одонг энгэртээ гялалзуулахаар болжээ.

Жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн басхүү бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилсан тэрээр хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэж байсан юм. Хүүгээ төрүүлснийхээ дараа “Лардьма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кинонд тоглосон тэрээр ийнхүү дахин завгүй ээжийн аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлэхээр болоод буй бөгөөд түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549