Улсын ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч ард түмэндээ хандаж үг хэлэх үүрэгтэй

2022-12-31 1162 4

Өнөөдөр он солигдох мөчид ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндаа хандаж үг хэлнэ. Ковидын хүнд хэцүү цаг үед ард түмнийхээ амьдралд жинтэй хувь нэмэр оруулсан үгийг хэлж байсан цаг саяхан.

Харин энэ жил ямар шийдвэр гаргаж, ямар үг хэлэх бол гэдэг ард түмний дунд хүлээлт үүсгэж байна. Уржигдар болсон Тусгаар тогтнолын баярын өдрийн бөхийн барилдаан дээр Ерөнхийлөгчийг орж ирэхэд хүмүүс бухимдаж орилсон. Төрийн өндөрлөгүүдийг эсэргүүцэж, анх удаагаа ард түмэн ийм үйлдэл гаргаж байгаа билээ. Энэ явдал даамжисаар он солигдох мөчид ерөнхийлөгчийг үг хэлүүлэхгүй байх давалгаа сошиал орчинд өрнөж байна.

Гэхдээ тусгаар улсын төрийн тэргүүн хэн байх нь хамаагүй. Төрт ёсны уламжлалаа хадгалж ард түмэндээ хандаж үг хэлэх эрх үүрэгтэй байдаг. Бид улс төрчидийн мунхаг шийдвэрт бухимдаж байгаа ч улсын соёлоо умартаж болохгүй.

Тусгаар тогтносон Монгол улсын ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч ард түмэндээ хандаж үг хэлдэг төрт ёсны уламжлалыг халж болохгүй юм.

  • Ардчлал бол араатануудыг их төрүүлсэн. Тэд хоорондоо сууж араатаны зулзага төрүүлээд, тэр нь төрийн тэргүүний дүрс рүү салаавч өгөх, телевизороо цохих гээд тэнэг үйлдэл гаршаж байна.Тэд ёстой хүн биш, мэдлэг гэж ноль хүн срэг зэрлэгүүд. Өөрсдөө зэрлэг араатан төрхтэй болж байгаагаа мэдээсэй. Төрийн тэргүүний ард байгаа далбаа руу хамт нулимаж  салаавч өгч байгаа учир эдгээр хүмүүс өөрийн үр хүүхдийн ирээдүйг боол хувь тавиланг дуудаж байна. 

Холбоотой мэдээ