Өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан охиныг тайвшруулж буулгажээ

access_time 2018-11-02
remove_red_eye 116

 

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 19:20 цагт Онцгой байдлын албанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өсвөр насны охин амиа хорлохоор өндрөөс үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харъяат Н /14 настай, эмэгтэй/-г 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулгасан байна. Улмаар хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549