О.БААСАНХҮҮ: ӨНӨӨДРӨӨС БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦОРТОЛ НЬ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО

access_time 2018-11-02
remove_red_eye 149

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ярихдаа “Төсөв батлах гэж буй энэ үед Ардчилсан нам ажил хаялаа. Үүнээс болж парламент сөрөг хүчингүй, хяналтгүй боллоо. Хяналтгүй болсныг далимдуулж өнөөдөр Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл орж ирлээ гэж ойлгож болно. Яагаад гэхлээр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулна гэдгийг далимдуулж Засгийн Газрын шийдвэр, шийдвэрийг биелүүлж буй аймаг, нийслэлийн Засаг даргын аливаа шийдвэрийг Захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн заалт оруулж байна. Энэ заалт нь маш хортой үр дагавартай юм. Тодруулбал, Төрийн өмчийн дарга, прокурорын орлогч УИХ-ын гишүүд ЖДҮДС-аас зээл авсан. Энд ямар хэн нэгэн иргэн гомдол гаргах эрхгүй юм байна. Мөн дээрээс нь газрыг албан авбал гомдол гаргах эрхгүй болж байна. Өөрөөр хэлбэл хуучнаар газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүмүүс нийслэлийн Засаг даргын, Засгийн Газрын тусгай зээлийн асуудлаар гомдол гаргаж дахин шийдвэрлүүлэх эрхтэй байсан. Энэ эрх нь хаагдаж байгаа юм байна” гэв.

Мөн тэрбээр “Би үүнийг улайм цайм луйвар гэж харж байна” хэмээн онцлоод хэмээн онцлоод “Миний зүгээс “Үнийг хойшлуулж өгөөч, АН ор ирэхээр тал талаасаа хэлэлцье гэдэг саналыг тавьсан боловч харамсалтай нь хүлээж авсангүй. Хэвлэлийн хурал хийсэн гол зорилго нь энэ асуудлыг хэрвээ батлах юм бол бид ардчиллаас бүрэн ухарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан Засгийн бүрэн эрх ард түмний гарт гэсэн заалт буюу ард түмэн засгийн газрын дээр байж шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь, мөн Үндсэн хуульд заасан “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд эрх зүйн этгээд байна гэсэн байгаа. Өнөөдөр Засгийн бие даасан хаант улстай болох бүтцийг явуулж байгаад би эсэргүүцэж байна.

Хоёрдугаарт, төсөв батлах гээд улайраад байна. Төсөвт олон хүн санал хэлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөвт тодорхой үйлдвэрүүдийг барих ажилд санал тавьсан боловч харамсалтай нь саналыг тусгасангүй. Одоо мөн ЖДҮДС-аас зээл авсан гэсэн хэл амтай байгаа. Ганцхан Б.Батзориг гэдэг хүн огцрох ёсгүй. Хэд хэдэн сайдыг огцруулах ёстой. Тухайлбал, зээл авсан хүн нь авсан хүн нь огцрохгүй өгсөн хүн нь огцорно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ утгаараа Я.Содбаатар сайд огцрох ёстой. Дээрээс нь эрчим хүчийг хэд хоногоор тасалсны хариуцлагаа Эрчим хүчний сайд огцрох хэрэгтэй. Мөн шатахууны үнэ хэрээс хэтэрлээ. Шатахууны үнийг буулгаж чадахгүй бол чаддаг хүнээр нь сайд хийлгүүлэх хэрэгтэй. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд огцрох ёстой. Өнөөдрөөс би Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлэх болно” хэмээн ярив.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549