Канадад 46.1 хэм хүрч халсан байна

2021-06-29 224 0

Канадад хэт халуун болж агаарын хэм 46.1 хүрсэн байна. Тус улсын хамгийн баруун мужийн өмнөд хэсэгт орших Литтон мужид 1937 онд 45 хэм хүрч халсан байдаг. Номхон далайн баруун хойд эргийн нутгаар хэт халуун үргэлжилнэ гэж цаг уурын агентлагаас анхааруулжээ. Яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарал эргэлт буцалтгүй сүйрэлд хүргэх вий гэж цаг уурчид түгшиж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг хянасан ч байгалийн хүчин зүйл шууд өөрчлөгдөхгүй. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр Глазго хотод болно. Арктикийн мөнх цэвдэг хайлахад хөрснөөс метан ялгарч, хүлэмжийн хий ялгаруулж улмаар илүү их халаалт үүсгэдэг аж. НҮБ-ын тайлангийн төсөлд 1.5 хэмээс дээш үргэлжилсэн дулаарал ноцтой, олон зууны турш үргэлжилж, зарим тохиолдолд эргэлт буцалтгүй үр дагавар авчрах тухай дурджээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ