ХХААХҮЯ-ны дөрвөн албан хаагчийг АТГ саатууллаа

access_time 2018-11-02
remove_red_eye 93

 

Улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд хамгийн ихээр асуудал дагуулж байгаа ЖДҮ-ийн сонгон шалгаруулалт, санхүүжилт нэг ёсондоо өндрөө аваад байгаа. Эрх баригч МАН-ын гишүүд сайд нарын жагсаалтаар олонд ил болсон ЖДҮ-ээс санхүүжигчид өдөр хоногоор бус цаг, цагаар нэмэгдэх болсон. Тодруулбал,

Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,

Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК,

УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК,

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК,

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК

128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь ил болоод байгаа юм.

Мөн үүнээс гадна ЖДҮ-ийн зээлд хяналт тавих үүрэгтэй ХХААХҮЯ-ы сайд Б.Батзориг хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа. Тэгвэл өнгөрсөн /2018.11.01/ шөнө АТГ-аас ЖДҮХС-гийн зээлийг хариуцан ажилладаг ХХААХҮ-ийн яамны харьяа дөрвөн албан тушаалтныг баривчилсан байна. Уг сантай холбоотой асуудлыг Нийслэлийн прокурор, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна.

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад энэ төрлийн гэмт хэргийг маш тодорхой зааж өгсөн байдаг аж. Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэргийг зааж өгсөн байдаг. Алтан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол үүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэж үзнэ гээд заагаад өгчихсөн. Энэ төрлийн хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүндрүүлж авч үздэг. Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүнд хамаарна. Ийм албан тушаалтан энэ төрлийн хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг нь 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, торгодог. Мөн 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэл болж өгдөг аж. Хуулийн дагуу эдгээр гишүүд улс төрийн хариуцлага хүлээхээс гадна хуулийн хариуцлага ч мөн хүлээхээр байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549