Монголын гурван үеийг Чехийн зохиолч хүүрнэжээ

2021-06-18 274 0

Чехийн зохиолч Петра Хулова дебют хийж, монгол айлын гурван үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлсэн “All This Belongs to Me” романаа хэвлүүлжээ. Түүний зохиолд Монголын тал нутаг, нийслэл Улаанбаатарын тухай өгүүлэхээс гадна гэр бүлийн нууц, урвалт, ичгүүр, тэсвэр тэвчээрийн тухай түүх юм. Петра Хуловагийн баатрууд Улаанбаатарын гэр хороололд амьдрах аж. Тэрбээр Чехийн уншигчдад шинэ “өөр” атлаа ойр дотно мэдрэмж өгөхийг хүссэн байна. Хуловагийн хүүрнэлүүд орчин үеийн уламжлалт нүүдэлчин гэр бүлийг цогц дүрсэлжээ. Баруунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг бол монголчууд эрлийз хүнийг алагчилдаг патриархын нийгэмд амьдардгийг өгүүлсэн нь гол дүрийн дуу хоолойгоор эхэлж, төгсгөл болно. Зохиолын тухай “Энэ түүхийг нэг гэр бүлийн таван эмэгтэй ярьдаг. Тэд гурван үеийнхэн. Эмэгтэйчүүдийн амьдралд ээдрээт олон мөч байдаг. Тэдний хэн нь үнэн, хэн нь худлаа ярьсныг та мэдэхгүй. Та эдгээр дүрийн талаар өөрийн түүхийг зохиож болно. Алс холын монгол орны романтик дүр зургийг хүлээх хэрэггүй. Учир нь, туужид нэлээд ширүүн реализм, архидалт, биеэ үнэлэлт, эцэг эх нь хүүхдээ хаясан таагүй сэдвийг хөнджээ. Амьдрал хэцүү. Ялангуяа монголчуудын амьдрал хатуу байдаг. Гол дүрийн бүсгүйн түүх гунигтай. Тэрбээр төрсөн нутгаа орхиж, аз жаргал, хайрыг олохоор хот руу явдаг ч хүссэндээ хүрдэггүй. Ядуу амьдралд туйлдсаны эцэст хоцрогдож, хоосорсон нутагтаа эргэж ирнэ. Гэхдээ тэр амьдралдаа тохиолдсон бүхнийг өгөөмөр сэтгэлээр давдаг” гэж Чехийн радио онцолсон байна. Петра Хулова Прага дахь Чарльзын их сургуульд монгол судлалын чиглэлээр суралцжээ. Тэрбээр Улаанбаатар солилцооны оюутан байхдаа Зүүн Азийн далайд гарцгүй улсын нийслэл соёлын гайхалтай холимог болохыг ойлгосон. Хулова “Монгол бол аль ч соёлын төвүүдээс хол. Нэг талаар тусгаарлагдсан боловч нөгөө талаар орос, дорнын соёл ямар нэгэн байдлаар холилдсон газар. Нүүдэлчдийн соёлын мөн чанар нь бусад соёлын олон элементийг багтаадаг. Хятад, буддын, барууны, орчин үеийн соёлын холимог нь миний сонирхлыг татдаг” хэмээв. Тэрбээр Монгол Улсаас ирснийхээ дараа зохиолоо бичжээ.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ