Бизнес эрхлэх таатай орнуудын жагсаалтад Монгол Улс 12 байр ухарчээ

2018-11-02 503 0

 

“Бизнес эрхлэхгүй 2019-Шинэтгэлийн төлөө суралцах” тайлан гаргаснаа Дэлхийн банк танилцууллаа. 128 орны Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин, хүнд суртлын эсрэг бодитой арга хэмжээ авч, өнгөрсөн онд 314 шинэтгэл хэрэгжүүлсэн нь шинэ амжилт болсныг тайланд онцолжээ. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдэд шинэтгэл өгөөжөө өгч, ажлын байр шинээр бий болгох, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд идэвхтэй ажилласан байна.

Монгол Улсад нэхэмжлэгчийн төлбөрийг бууруулах замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулахад арга хэмжээ авсныг дурджээ. Манай улс 100 онооноос 67.74-ийг авчээ. /өнгөрсөн жил 67.47-г авч байв/ Монгол Улс 190 оноос 74 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 12 байр, оноо 1.29 пунктээр буурсан дүн болов. Барилга байгууламж худалдах зөвшөөрөл авах, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, зээлийн хүртээмжийн үзүүлэлтээр дээгүүр бичигджээ. Харин эрчим хүчинд холбогдох, хил дамнасан худалдаа хийх, дампуурлыг шийдэх зэрэг үзүүлэлтийн оноо муу байжээ.

Холбоотой мэдээ