Дуучин Б.Амархүүг шүүх хурал эхэллэ

access_time 2018-11-01
remove_red_eye 207

 

Дуучин Б.Амархүүг шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхэд Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа юм.

Хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцож байна. Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, 11.6.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө “Хүүхдийн 100”-гийн өмнөх талбайд цуг явсан хоёр залуугийн хамт хөтлөгч Н.Чойжилсүрэнг зодож гэмтээсэн байдаг. Үүний улмаас Н.Чойжилсүрэн толгойндоо гэмтэл авч, зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон байдаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549