У.Хүрэлсүх дарга аа! Хунтын сүүдрээ ЗГХЭГ-аас авчихгүй юу?

2021-04-27 418 0

-Танай холбооны тэргүүн Манай Засгийн газрын төсвөөс “зөөгөөд” байна-

Цаана чинь “У.Хүрэлсүхийн” Цэргийн нэгдсэн холбоо У.Хүрэлсүхийн Засгийн газраас “хулгай хийж” байгаад баримтсан баримт сошиалаар тэнүүчилж явна. Аймгийн Засаг дарыг тамгын газраас “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дансанд оржээ. Байгууллагын регистрээр нь улсын бүртгэлээс хайхад хувиар хэлэхэд У.Хүрэлсүхийн найз, “хувьсгалаар” хэлбэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, одоогоор ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан тус холбоог тэргүүлдэг. Тэгэхээр Засгийн газрын шугамаар “цэргийн байгууллага санхүүжүүлсэн” байгаа биз?

Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн захирамжид дурдагдаж Дээд шүүхэд очсон “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” гэсэн агуулга мөн үү? Хатуухан хэлэхэд “Төрийн эргэлт” гэгч мөн биз, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн таван удаагийн сайд аа? Хамар дор чинь Дэд дарга чинь ийм холбоо тэргүүлж байна аа!

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга энэ захирамжаа гаргачихаад ЗХЖШ дээр давхиж очоод зогсохгүй энэ бачимдлыг нь залруулах гэж ЗХЖШ-ын дарга өөрийн биеэр мэдэгдэл хийх зэрэг баахан тэнэглэлүүд хөвөрсөн. Товчхондоо сонгуульд нэр дэвших эрхээсээ хагацаж ядсан Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ алхам Цэргийн нэгдсэн холбооны тухай заавал сонирхох ёстой гэдэгт хөтөллөө.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их  Танхимд хийсэн. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 900 гаруй хүн оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулга баярын мэндчилгээ илгээж байсныг мартаагүй.

Үүний дараахан МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын алба хашиж байхдаа буюу2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Цэргийн нэгдсэн холбооныхоо тэргүүнээр сонгогдсон тэр өдөр “Залуу банди нар үгэнд орохоо байлаа. Архи ууж садар самуун, хар тамхитай холбогдож байна” гээд өнөөх гоё рапорт хоолойгоороо илтгэлдээ дурдахад цөөнгүй хүн цочсон биз ээ.Гэтэл “залуу банди” нар ч гэхэд хэцүү ахмад үеийн “архи, садар самуун, мөрийтэй тоглоомд донтогчид” нь түүний чихийг халууцуулсаар байх авч цээжээрээ хамгаалсаар байна.

Тус холбоо нь Их хурал, Бага хурал,  Удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой гэнэ. Санхүүжилт нь сонирхолтой. Холбооны дүрэмд зааснаар “гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох” гэнэ. “Осолтой” биш гэж үү?

Одоо тус холбооны тэргүүн хэн бэ? ЗГХЭГ-ын дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалан. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэдэг нэрийг холбооны анхдугаар Их хурлыг хийхээс  нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 14-нд УБЕГ-т Б.Энх-Амгалан гэдэг хүний нэр дээр бүртгүүлжээ. Гоё намтраас нь дурдвал “Б.Энх-Амгалан бол ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг төгссөн, “Итгэмжит” дипломат болон хурандаа цолтой юм билээ. Дараа нь 2004-2007 онд Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт Гүйцэтгэх захирал, 2007-2009 онд Гадаад хэргийн сайд Сү.Батболдын Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт зөвлөх, 2009 оноос Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт дэд захирлаар ажиллаж байсан гэсэн намтартай.

У.Хүрэлсүх найз нь л Ерөнхийлөгч болчихвол Элчин сайдаар нисэн одоход бэлэн тэрбээр гадаад харилцааны талдаа бэхэн хар мөртэй нэгэн. Москвад дипломат албаны академид сурдаг байхаасаа л эхнэртэйгээ хоёулаа дипломат паспорттай, хамтдаа тамхины наймаа хийдэг байсныг нь гэрчлэх хүн дэндүү олон. Энэ бол У.Хүрэлсүх даргадаа хэлээд өнөөх 69 дипломатчийн жагсаалтаас регистрийн дугаараа дараад, нэрээ Амгалан-Энх болгочихоор “алга болчихдог” ч хэрэг биш л дээ. Одоогоос хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон удаатай.Бас нэг хамер машиныг 50 мянган ам.доллараар зарсан хэрэг нь Гу Ган гэдэг хятад эр гомдоочихсон хэл ам тариад яваад байсан.

Б.Энх-Амгалан Киргизид ерөнхий консул байхдаа Польшийн хил дээр баригдахад нь багын найз эмэгтэй нь хүнд байдалд орсон түүнд Польшоос өмгөөлөгч олж өгч аварсныг нь ч мэдэх хүн цөөнгүй. Түүнчлэн Киргизид ерөнхий консул Б.Энх-Амгалан, Австрид Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сэрээжав нар сэтгэцэд нөлөөлөх эмийн бизнесийн гол зохион байгуулагч байсан гэгддэг нь ч батлах гэрч олонтой, мөрөө үлдээсэн явдал гэдэг.

Саяхан түүнтэй холбоотой Хан-Уул дүүрэг дэх газрын асуудал яригдаад түр намдсан ч аравдугаар хороололд бариулсан барилгаас нь эхлээд дахиад л босох нь тодорхой.У.Хүрэлсүхийг “зөвлөхүүдээсээ болох вий” гэж хамгийн их муу амласан хүмүүсийн нэг нь би байх.

Мөн энэхүү Цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байдаг ,Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Лхамсүрэнгийн Алтангэрэлийн талаар би бас л сануулж байсан. Тэрбээр Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан тул 3.6 жилийн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж байв. Гэсэн ч цагаатгуулах гэж нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Түүний албан тушаалаа урвуулан ашиглаж шатахууны гэрээ байгуулж 1.9 тэрбум төгрөг шилжүүлэн улсад хохирол учруулж байсан “АО жаргалант” хувийн компани одоо ч түүний нэр дээр хэвээрээ байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд байхаасаа түүнтэй ойр дотно болж одоо ч “Утаагүй” гэх овогтой төслүүд дээр голлон ажиллаж байгаагаас нь болгоомжилжбайсан юм.Нөөцийн мөнгө шамшигдуулсанхүнээролон тэрбум төгрөг төвлөрдөг утаагүй болох төслийг удирдуулчихаад юу бодож суух вэ.

Эцэст нь нэгэн ноцтой зүйлийг сануулъя. Цэргийн нэгдсэн холбоо хаанаас “зэвсэглэж” болох вэ? Нум сум наагаад тоглохгүй нь ойлгомжтой. Үүнд Төрийн ордонд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн амь насаа алдсан ч, Төв талбайд иргэн нь амьдаараа шатсан ч хариуцлага хүлээдэггүй Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нэгэн хуулийн төсөл барьж гүйсээр батлуулж авсан, үүнд нь тухайн үеийн Ерөнхий сайд, түүний зөвлөх Л.Алтангэрэл нар “ногоон гэрэл, цагаан шугамыг” тавьж өгсөн нь сонирхолтой. Өмнө нь ч бичиж байсан,Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг хамгаалуулчихаад, байлдааны зориулалттай галт зэвсэг хэрэглэдэг байгууллагын дээр Тагнуулын байгуулага нь байж яагаад болохгүй гэж?

Гэтэл энэ хуулийн төсөл батлагдсанаар тусгай хамгаалалтын байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлөхөөр Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюлгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон АТГ-тай “барьцаж” оруулж ирсэн. Энэ бол тун осолтой эрхолгосон хэрэг.

Энэ хууль Ерөнхийлөгчөөс холуур тойроогүй, ёсчлогдсон. Цэргийн нэгдсэн холбоог нууцаар байгуулаагүй. Ерөнхийлөгч мэдээд мэндчилгээ, илгээлт хүргүүлж “нялуурсан”. Тэд өөрсдөө учраа олох ёстой. Харин Цэргийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Энх-Амгалан гэдэг хүнээ ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаас нь холдуулчихмаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газартаа авч үлдэх үү, найз У.Хүрэлсүх нь холбоондоо авч үлдэх үү, өөрсдөө мэд. Төр нь төр шиг, нам нь нам шиг, холбоо нь холбоо шиг байхгүй бол төр самрах тоглоом чинь шоглоом болчихлоо. Улс төрийн хариуцлага хүлээгээд явахдаа “борвиныхоо бааснууд”-ыг дагуулаад явж байгаач!

Нийтлэлч: У.Оргилмаа

Холбоотой мэдээ