90 мянган малчин 31.2 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал авна

2021-04-22 225 0

Өнгөрсөн онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгожээ. Түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор болсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23,7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байгаа аж. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22.7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэжээ.

Үндэсний үйлдвэрлэгчид 22.7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 90.064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгджээ.

Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болсон байна.

Холбоотой мэдээ