Сахалт сайдын “сахилгагүй жаал”-ын хэрээс хэтэрсэн хэрэг

access_time 2018-08-13
remove_red_eye 2120

Яамны байранд архидан согтуурч, эцэст нь хүн амьны хэрэг гарсан, мөн Улаанбаатараас Сайншандыг зорин явсан галт тэрэг онхолдож, дөрвөн вагон замаасаа гарсан зэрэг харамсалтай хэргүүд гарч ЗТХЯ-ныхан өдгөө эд бужигнаад буй.

Эл хэргүүдээс үүдээд салбарын сайдын санаа нь зовсон бололтой ёсзүйн хариуцлагаа хүлээж, ажлаа өгье хэмээн Ерөнхий сайдад огцрох өргөдлөө өгсөн.

Мөн дэд сайд нь ч суудлаасаа буусан. Гэхдээ дан ганц суудлаасаа буугаад болчих зүйл биш шүү гэдгийг учир мэдэх зарим нэгэн нь сануулаад буй аж. Тодруулбал, МАН-ын бага хурлын гишүүн, ТӨХК Шуудангын орлогч дарга Т.Сайнжаргал хэргийн талаарх дэлгэрэнгүйг өөрийн жиргээндээ жиргэж сэтгүүлчдийг эх сурвалжаа болгон ашиглахыг зөвшөөрсөн юм. Түүний жиргээг хүргэвээс…

 

Сэжигтэн Б.Махбал нь Ж.Бат-Эрдэнэ сайдын ойрын хүн гэх бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдоод нэг жил ч болоогүй байгаа аж. Цаашилбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан түүнийг Ж.Бат-Эрдэнэ сайд томилогдоод Зам, тээврийн хөгжлийн яам руу татжээ. Ж.Бат-Эрдэнэ сайд Б.Махбал хоёр олон жил хамт ажилласан дотнын нөхөд юм байна.

Б.Махбал өмнө нь Зам, тээвэр аялал жуулчлалын яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч даргаар ажиллаж байв. Тухайн үед салбарын сайд нь Р.Рааш байжээ. Дараа нь Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам болж өөрчлөгдөхөд сайдаар Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албыг хашиж байв. Тэр үед тус яамны сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн даргаар одоогийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байжээ.

Үүгээр ч барахгүй Б. Махбал нь Ж.Бат-Эрдэнэ сайдын уяаны нэг гал гэх бөгөөд энэ жил хамтдаа нэг гал болж Б.Махбалын морь хэд хэд айрагдсан нь бий.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549