АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарав

access_time 2018-11-01
remove_red_eye 82

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:08 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийнхэн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан агуулга бүхий лоозон барьсан байв.

Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг алдсан, шударга ёсыг уландаа гишгэсэн өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна.

Энэ бүхнээс алдагдсан боломжийг ард иргэдэд буцаан олгох ажлыг Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Тийм учраас дээх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна” гэв.

Ийнхүү Д.Эрдэнэбат даргыг дээрх мэдэгдлийг хийсний дараа АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарав. Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549