Оросын баячууд хадгаламжийнхаа 70 хувийг гадаадын банкуудад байршуулдаг

2018-11-01 499 0

 

Frank RG байгууллагаас гаргасан “Private Banking in Russia 2018” судалгаанд өгүүлснээр Оросын саятнууд хадгаламжийнхаа 70 орчим хувийг гадаадын банкуудад байршуулдаг гэнэ.

2018 оны дөрөвдүгээр сараас 10 дугаар сарын хооронд судалгааг гүйцэтгэхдээ хувийн дансандаа доод тал нь $1 саяын бэлэн мөнгөтэй ОХУ-ын 30,000 гаруй иргэнийг хамруулсан байна.

Үүнд үл хөдлөх болон бизнесийн эргэлтийн хөрөнгийг нь оруулаагүй гэнэ. Судалгаанд хамрагдсан саятнуудын нийт хөрөнгө $455 тэрбумд хүрч байжээ. Үүнээс $315 тэрбум нь хилийн чанадад хадгалагдаж байна.

Тэдний хөрөнгийг 2019 оны эцэст 16 хувиар өснө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

ОХУ-ын Төв Банк 2018 онд Оросоос гадагш урсах мөнгөний хэмжээг $66 тэрбум болно гэж таамагласан нь өмнөх оны $55 тэрбумаас өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ