С.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

access_time 2021-03-05
remove_red_eye 149

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ ЕБС-ийн үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдээлэв.

Тэрбээр “Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймд гуравдугаар сарын 15-наас багш, боловсролын байгууллагын ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулна.

Улаанбаатар хотод 45 мянга гаруй, орон нутагт 25 мянга орчим багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549