ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ЯРИГЧДЫН АМРУУ НЬ АЛГАДАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ ЭЭ…

access_time 2018-10-31
remove_red_eye 872

 

Зовсон улс дарангуйллаас ардчилалруу шилжих гэж амиа өргөж байхад зовлон үзээгүй, ардчиллын салхинд эрхэлсэн бацаанууд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, цаазын ялыг сэргээе гэж хуцацгаах болж. Хаант засаглал дор үхэж, Ерөнхийлөгчийн засаглал дор жаргаж үзсэн юм шиг ихээ донгосч байна аа.

Газар зүйн байршилаас шалтгаалж олон улсын харилцаа улс төрд нөлөөлдөгийг шинжлэн судалдаг Геополитик гээч нэг юм байдгийм аа. Тэрнийг судла дүү нар. Хүн төрөлхтөн дунд Ерөнхийлөгчийн засаглалруу ухрах улс байж болно. Монгол яавч болохгүй гэдгийг наад бөндгөр чинь ойлгохгүй бол яагаад манжийн эрхшээлд орсон, яагаад Оросын харъяат болсон, Монголчууд яагаад хэдэн хэсэг хэрчигдээд Буриад, Өвөрмонгол өөр улсын харъяат болсон түүхээ бас судла. Хоёр бяртай улсын дунд Үндэсний аюулгүй байдлаа бодож бас ч үгүй хэрэлдээд нэгнийхээ бурууг дэлгэлцээд сууж байгаа сонгодог парламентийн энэ засаглал чинь өвөг дээдсийн мөрөөдөл байсан юм шүү. Үзээгүй юм сонирхолтой, үнсээгүй хүүхэн аятайхан харагддаг л юм. Гэхдээ тоглож болохгүй тоглоом, алдаж болохгүй алдаа гэж байдгийм шдээ дүү нараа! Амаа мэдэж ярь.

Хэтэрхий петсовестний байдлаасаа гараад жаахан оюунлаг байгаач. Та нар ийм байхад Баттулга гэж хогийн шаар Ерөнхийлөгч болохгүй яахын бэ. Хаан нь болчихоод мал шиг хариулъя гэж шунахгүй яахын бэ. Шунаж мөлжсөн дээрэмчинг хөдөлмөрлөж баяжсан хүнээс ч ялгахгүй болтолоо оюун санаа чинь төөрөлдөж. Ном уншиж ухаанаа саруул болго дүү нар.

Харин ч ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэж, том бодлого ярьж явах Ерөнхийлөгч хүн хувийн телевизээрээ хувийн сэтгүүлчтэйгээ УИХ-ыг тараана, болохгүй бол өлсгөлөн зарлана гээд хувийн тачаалаараа хов ярьж, ард түмнийг бүр ангалруу турхирч байгаагийнх нь төлөө шууд огцруулдаг үндсэн хуультай болох ёстой шүү…

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ЯРИГЧДЫН АМРУУ НЬ АЛГАДАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ ЭЭ…Зовсон улс дарангуйллаас ардчилалруу…

Posted by Буянгийн Жагаа ба Бүгд Найрамдах Нам on Tuesday, October 30, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549