Спутник V-ийг Монгол Улс эмийн бүртгэлд авах зөвшөөрөл өгөөгүй байна

access_time 2021-02-10
remove_red_eye 226

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник V вакциныг Монгол Улс эмчийн бүртгэлдээ авах зөвшөөрөл хараахан өгөөгүй байгаа талаар ЭМЯ-ны эх сурвалж хэллээ.

Энэ талаар тус яамнаас маргааш дэлгэрэнгүй мэдээлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс КОВАКС санаачилгын хүрээнд хүн амынхаа 20%-ийг вакцинжуулахаа мэдээлсэн. Тэгвэл тус хөтөлбөрөөс манай улсад 2021 оны эхний хагас жилд багтаан AstraZeneca-ийн 163,200, Pfizer-ийн 25,740 тун вакцин нийлүүлэхээ албан ёсоор мэдээлсэн.

Түүнээс гадна ОХУ Спутник V вакциныг манай улсад нийлүүлэх боломжтойг тус улсын Элчин сайд И.К.Азизов мэдэгдсэн бол БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэнээ мэдээлээд буй.

Мөн Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад ойрын хугацаанд вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн.

Харин манай улс нэгдүгээр сарын 10-ны байдлаар Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд буй.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549