Хөвсгөл аймагт өчигдөр 3.5-4.7 магнитудын хүчтэй долоон удаа газар хөдөлжээ

access_time 2021-02-04
remove_red_eye 233

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр долоон удаагийн газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор өчигдөр

09:52 цагт 3.5 магнитуд,
12:20 цагт 4.7 магнитуд,
13:54 цагт 4.1 магнитуд,
14:14 цагт 3.6 магнитуд,
15:14 цагт 4.7 магнитуд,
15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бүр сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдэгдсэн байна.

Түүнчлэн шөнийн 02:06 цагт тус сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл мөн сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэг хохирол учраагүй байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549