Гэр шатаж, хоёр настай хүүхэд амиа алдав

access_time 2021-02-04
remove_red_eye 214

Өвөрхангай аймагт бага насны хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр (2021.02.03) гарлаа. Тодруулбал, өчигдөр 11:00 цагийн орчимд тус аймгийн Уянга сумын нутаг “Чандагатай” гэх газарт малчин Ш-ийн таван ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.

Гал түймэрт хоёр настай охин С өртөж нас баржээ. Галын дуудлага өдрийн 12:10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсон ч хүүхдийн амь насыг аварч чадаагүй аж.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549