Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо. Харин тэрбээр өмгөөлөгчдийн хамт хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага авсан байна. Тиймээс шүүх хурлын энэ сарын 8-ны өдрийн 11.00 цаг хүртэл завсарлуулжээ.
Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард автомашин жолоодож явахдаа хурдаа хэтрүүлсэний улмаас осол гаргасан. Ослын улмаас ТВ4 телевизийн сэтгүүлч Б, зураглаач Д нар харамсалтайгаар амиа алдсан билээ.