ЭМЯ: 18 хүнээс Ковид19 илэрч, 13 хүн эдгэрлээ

access_time 2021-02-02
remove_red_eye 188

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Хоёрдугаар сарын 1-нд нийт 18 хүнээс коронавирус илэрсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1323 боллоо. 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1832 болсон бол үүнээс 1358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 448 хүн байна. Нийт дөрвөн хүн нас барсан.

Нэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш 15 шинэ голомт бүртгэгдсэн. Энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Долоо хоног бүр 500 буюу түүнээс дээш халдварын ойрын хавьтал бүртгэгдэж байна. Энэ нь хүн амын хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой” гэсэн юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549