УХТЭ, БНСУ-ын “Kangbuk Samsung hospital“-ын хамтарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах цахим сургалт болж байна

access_time 2021-01-29
remove_red_eye 145

Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын KOFIH сангийн санхүүжилттэй эмнэлгийн тусламж үйлчилгээний  менежментийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд олон улсын сургалт, семинарыг зохион байгуулж байна.

Сургалтанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан, Ганбүг Самсунг эмнэлгийн доктор Ган Жэ Хонь болон бусад эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Kangbuk Samsung hospital эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Arslan.mn

Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан:

Covid-19 цар тахал дэлхий нийтийн нөмөрсөн эдгээр өдрүүдэд сургалтын арга өөрчлөгдөж, webinar  буюу цахим сургалтын аргыг түлхүү хэрэглэх болсон. Манай эмнэлэг ч гэсэн энэ аргыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж, БНСУ, Тайвань болон дотоодын бүх эмнэлгүүдтэйгээ цахимаар туршлага солилцох, сургалт зохион байгуулах ажлыг хийж байна.  Өнөөдрийн хувьд БНСУ-ын KOFIH сангийн санхүүжилттэй эмнэлгийн тусламж үйлчилгээний  менежментийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд анхдугаар цахим сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид ч энэ хурлыг тогтмол зохион байгуулна. Өнөөдрийн цахим хурлын үеэр ирэх таван жилд хийж гүйцэтгэх төлөвлөгөөг гаргах юм. Цар тахал намдсан үед бид танхимын сургалтыг тус эмнэлэгтэй хамтран зохион байгуулах бөгөөд тус сургалтаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эмнэлгийн эрх зүйн баримт бичиг, дотоод дүрэм журмыг шинэчлэх, харилцан туршлага солилцох гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлнэ.

Arslan.mn

Хурал бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд хурлын үеэр эмнэлгийн мэдээллийн систем, алсын зайн оношилгоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторын оношилгоо, цөмийн анагаах ухааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр олон улсын түвшинд туршлага судлах гэх мэт олон асуудлууд яригдах аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549