0-3 настай хүүхдээ асарч буй эхэд олгодог тэтгэмж нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

access_time 2021-01-29
remove_red_eye 184

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанад ҮХЦ-ийн дүгнэлтийг тус цэцийн гишүүн Г.Баясгалан танилцууллаа. УИХ 2017 оны зургаадугаар сарын 30-нд баталсан ҮХЦ-ээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжид тэтгэмж олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, 3 хүртэлх настай хүүхдээ асарч байгаа ээжид тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Уг дүгнэлтийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү уг хуульд өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд нийцүүлэх болов.

Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549