Дарханд 10 чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

access_time 2021-01-29
remove_red_eye 132

Covid-19-ийн тархалтыг богино хугацаанд дарж, ногоон бүс болсноо зарлаж, улмаар бүх үйл ажиллагааг хэвийн явуулж байсан Дархан-Уул аймагт дахин халдвар гарсантай холбоотойгоор фитнесс төвүүд болон зарим газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байна.

Дархан-Уул аймагт энэ сарын 26-27-ны шөнө Улаанбаатар Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу нь 48 цагаас хэтэрсэн байсан тул дахиж шинжилгээнд хамруулсан юм. Харамсалтай нь шинжилгээгээр тухайн жолоочоос Covid-19 илэрсэн. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлагдаарай гэсэн боловч 18:00-20:00 цагийн хооронд “Тохь” хэмээс фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Одоогоор ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан байна.

Уг тохиолдолтой холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан фитнесс төвүүд болон спорт заал, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлажээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд (2021.01.29 – 2021.02.04-ний өдрийг дуустал) үйл ажиллагааг нь түр хязгаарлах чиглэлүүд:

1. Үсчин, гоо сайхан
2. Фитнесс, иог, спининг
3. Бүжгийн клуб
4. Халуун ус, саун, бассейн, массажны газар
5. Баар, паб
6. Түр сургалтууд, 12-р ангийн давтлага
7. Теннис биллиард, спорт заал, секц дугуйлан
8. Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ
9. Сумдын хөдөлгөөн болон Дархан-Уул аймгаас гарах хөдөлгөөн
10. Төрийн байгууллагууд

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549