Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Уртнасанг томиллоо

access_time 2021-01-28
remove_red_eye 485

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, аймаг, дүүрэг, нийслэлийн намыг хариуцлагажуулах зорилгоор өнөөдөр /2021.01.28/ Нийслэлийн Ардчилсан нам болон Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн Ардчилсан намын дарга нарыг томиллоо.

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргаар Ж.Сугарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Цогтбаатар нарыг тус тус томилсон юм. Л.Уртнасан Ардчилсан намын ХЭГ-т Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Төрийн удирдлагын докторант юм.

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын тамга шинээр олгогдсонтой холбоотойгоор бүх шатны намын байгууллагын тамга, тэмдэг шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн тамганы дээжийг шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасанд гардуулж байна. Цаашид ялалтын буухиаг үргэлжлүүлж, нэр төртэй сайн ажиллахыг захъя” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549