17 настай охин тагтнаас унаж бэртжээ

access_time 2021-01-21
remove_red_eye 128

Нийслэлийн Налайх дүүрэгт 17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ.Тодруулбал, Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн байр 9 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 20-ны өдрийн 20:35 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэг км зам туулан 20:37 цагт очиход тус байрны иргэн 17 настай, эмэгтэй М унаж гэмтсэн байсан тул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549