У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү

access_time 2021-01-21
remove_red_eye 169

Энэ жилийн Ерөнхий­лөгчийн сонгуульд аль на­маас хэн нэр дэвших вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Эрх баригч МАН “Ерөнхийлөгчид нэр дэв­шиг­чээ гуравдугаар сарын 1-нд болох 30 дугаар Их хурлаараа тодруулна” гэж зарласан. Мөн тэр үеэр МАН-ын 100 жилийн ойн баяр болох юм. Тэгвэл МАН-ын энэ Их хурал сонин хачин ихтэй байх болол­той. Тодруулбал, одоо­гийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гуравдугаар сарын 1-нд 100 жи­лийн ойн баяраа тэмдэг­лэчихээд намын даргын үү­рэгт ажлаа өгөхөөр бол­сон гэх эх сурвалжийн мэ­дээ­лэл байна. Хэрэв ийм яв­дал болох юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших­гүй. Мөн сонгуулийн дүн тааруухнаар эргэж, МАН ялагдсан ч Ерөнхий сай­даа­раа үлдэнэ гэсэн үг юм.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549