Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна

access_time 2021-01-20
remove_red_eye 114

Нэгдүгээр төрөхөд амаржсан эх халдвартай нь батлагдаж, түүнийг энэ сарын 19-ны орой ХӨСҮТ рүү шилжүүллээ. Ингэхдээ түүнийг өмссөн халад, нимгэн өмд, оймс, табчоктой нь дагуулан дэрээр амыг нь таглан авч яваа дүр зураг иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэлээ.

Учир нь дөнгөж нярайлсан эх 1, 2 сарын турш гам барьж, байгаа өрөөнийх нь цонхыг нь онгойлгохгүй байлгадаг. Гэтэл дөнгөж төрсөн эмэгтэйг ийнхүү авч явсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байна.

Тиймээс уг асуудалд Хүний эрхийн Үндэсний Комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна гэж ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549