А.Амбасэлмаа: Есөн хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 1025 боллоо

access_time 2021-01-18
remove_red_eye 125

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатарт шинээр есөн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 25 дугаар эмийн сан буюу Монос эмийн санд батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, Баянзүрх дүүрийн ТҮК-ийн 3 хүн, өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал хоёр хүнээс халдвар илэрсэн. Тэд бүгд тусгаарлалтад байсан.

А.Амбасэлмаа: Есөн хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 1025 боллоо

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1025 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 699

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1526, эдгэрсэн 967 байна.

24 цагт 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

А.Амбасэлмаа: Есөн хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 1025 боллоо

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 548 хүн эмчлүүлж байна” гэв.

А.Амбасэлмаа: Есөн хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 1025 боллоо

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549