Баянзүрх дүүрэгт covid-19 халдварын 50 тохиолдол илэрлээ

access_time 2021-01-18
remove_red_eye 118

Баянзүрх дүүрэгт covid-19 халдварын 50 тохиолдол бүртгэгдээд байна. Тус дүүргийн 17 дугаар хороонд энэ сарын 11-нд covid-19 халдварын тохиолдол илэрснээс хойш 13-н хүртэл 16 тохиолдол илрээд байв. Иймд дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 14-16-ыг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.

Энэ хугацаанд 4 цэг, явуулын 7 баг ажиллаж 6475 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Үүний дотор, 17 дугаар хорооны 5231 иргэн PCR шинжилгээнд хамрагдсан байна.Шинжилгээний хариугаар хөл хорио тогтоохоос өмнө болон хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлснээс хойш 50 тохиолдлыг илрүүлсэн байна.Үүнээс 18, 17 дугаар хорооноос 32 тохиолдол бүртгэгджээ.Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг иргэдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549