АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг цахим бүртгэлээс хаслаа

access_time 2021-01-14
remove_red_eye 339


Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр /2021.01.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дээд шүүх хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хаслаа.

Өнгөрөгч оны 12 дугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзжээ.

Түүнчлэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэрийг гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээд /намын дарга/-ын асуудлыг тус намын дотоод асуудал гэж үзсэнээ танилцууллаа. Ардчидлсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хамтын шийдвэр биш гэж үзсэн юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549