Байшингаа шатааж, амиа алджээ

access_time 2021-01-12
remove_red_eye 132

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алдсан байна. Уг хэрэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт өчигдөр 23:40 цагийн үед гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн харьяат малчин Б нь согтуурсан үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатааж, энэ үеэрээ амиа алдсан аж. Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж хоёр хүн амиа алдсан байна. Ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө 23:59 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 33 настай эрэгтэй О, 28 настай эрэгтэй О нар амь насаа алдсан байжээ. Ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549