“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ажиллаж эхэллээ

access_time 2021-01-12
remove_red_eye 84

Манай улс өчигдөр буюу  /2021.01.11/ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж байгаатай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг үйлчилгээний байгууллагуудыг ажиллуулахгүйгээр, зөвхөн иргэд гэр бүлээрээ агаарт гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр нээж байгаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгдэж тодорхой хэсгүүдэд иргэд амарч салхилж болж байгаа боловч иргэн бүр хариуцлагатай байж дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.

Мөн салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээж байгаа. Энэ нь хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрөл үүсэхгүйгээр хяналт тавин ажиллахыг албаныхан хэллээ.

 

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549