Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөллөө

access_time 2021-01-11
remove_red_eye 522

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр /2021.01.10/ боллоо. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцож, санал солилцсон юм.

Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталлаа. Түүнчлэн намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэв. Мөн ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөллөө.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549