“Ноён Бондгор”-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ

access_time 2021-01-11
remove_red_eye 67

Ард түмний дунд Ноён Бондгор нэрээр танигдсан эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр цар тахлын хүнд үед хамгийн том шагналын сантай “Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр арван байр эзлүүлэх бөгөөд нэгдүгээр байрт нэг өрөө орон сууцын урьдчилгаа өгөөд таван жилийн хүүгүй хувь лизингээр авах боломжийг олгож байгаа юм.

Уралдаан эхлээд 10 хонож байхад 400 оролцогч Ноён Бондгорын дууг дуулсан бичлэгээ илгээжээ. Ирсэн бичлэгүүдийг лайк шэйрийн тоо хандалтаар шалгаруулах юм. Гэтэл уралдаанд түрүүлж том шагналын эзэд болохыг хүссэн оролцогчид хуурамч аккаунт ашиглаж лайк шэйр хийх мөн Ноён Бондгорын дууг ам барьсан бичлэг ч илгээжээ. 40 дугаартай оролцогч Э.Анирын явуулсан бичлэг болох “Миний л хайр” дуу нь Ноён Бондгорын хоолойн дээр илт ам барьсан хэмээн олны шүүмжлэлд өртөөд байна.

Уралдаан 1 дүгээр сарын 31 хүртэл үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549