Ч.Хүрэлбаатар: Төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн болохоос төсөв мөнгөгүй гэж хэлээгүй

access_time 2021-01-11
remove_red_eye 158

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барисан билээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой” хэмээн жиргэж байсан.

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшорын асуудлаар МҮОНТ-д ярилцлага өгсөн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дахин жиргэж, мөнгө хэвлэж тарааж болохгүй гэв.

Тэрээр “Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгийг баталж өглөө. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийг ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй. Коронагийн цар тахалтай, амаргүй энэ цаг үед төсвийн хатуу сахилга бат, татвар төлөгч нарын хичээл зүтгэлээр өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахгүйгээр болж л байна. Цаашдаа ч болгоно” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549