Өчигдөр “COVID-19”-ийн шинжилгээнд нийслэлийн 14 мянга гаруй иргэн хамрагджээ

access_time 2021-01-09
remove_red_eye 88

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.207 хүн хамрагдсан байна.

Үүнээс Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Ажилласан шинжилгээний төв 9, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 57 багт нийт 514 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 452.337 хүнийг шинжилгээнд хамруулснаас 380.394 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 576, ойрын хавьтал 2799, дам хавьтал 20.795 хүн байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549