Твиттер Трампын хуудсыг бүр мөсөн блоклов

access_time 2021-01-09
remove_red_eye 956

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Твиттер хуудсыг энэ олон нийтийн сүлжээний захиргаа нэг мөр хаажээ.

Олон нийтийн сүлжээний удирдлагын мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгчийн саяхны мэдээллүүдийг нарийвчлан судлаад дахин хүчирхийлэлд уриалах аюул байна гэж үзэн энэ хуудсыг бүр мөсөн хаах шийдвэр гаргалаа” хэмээсэн байна.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Бүгд найрамдах намын хүн ашиглаж байгаа нь тогтоогдсон аливаа хуудсыг блоклоно гэж Твиттерийн төлөөлөгч мэдэгджээ. Энд дуулгахад Трамп Ерөнхийлөгч болохоосоо өмнө буюу 2008 оноос Твиттер ашиглаж эхэлсэн байна. Тэрбээр энэ сүлжээг идэвхтэй ашигладаг бөгөөд өдөрт дунджаар 10 мэдээлэл оруулдаг, 30 сая гаруй дагагчтай аж.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549