Гудамж талбайд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч болон сонсогч нарыг халдаг улавчтай болгожээ

access_time 2021-01-08
remove_red_eye 62

“Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53,600 ширхэг халдаг улавч олгосныг эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын объектын хамгаалалт, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж буй бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт өчигдөр түгээлээ” гэж Нийслэлийн цагдаагийн удирдах гарзаас мэдээллээ.

Уг улавч нь Япон улсад үйлдвэрлэгдсэн, удаан хугацаагаар хүйтэн нөхцөлд ажилладаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Уутнаас нь салгаад хэрэглэхэд 14 цагийн турш халуунаа барьдаг байна.

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед өдөрт 3,000 орчим цагдаагийн алба хаагч, 1,000 гаруй сонсогч явган зорчигчийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч тэд хичээн ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549