Фейсбүүк, Твиттер компани Трампын хаягийг хаалаа

access_time 2021-01-07
remove_red_eye 85

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийгмийн сүлжээний хаягийг 12-24 цагийн хугацаагаар түр хаасан гэдгээ Facebook, Twitter компани лхагва гарагийн орой мэдээллээ.

Трамп Twitter-ийн дүрэм журмыг зөрчсөн тул ийнхүү хаягийг нь түр хаасан байна. Тодруулбал, 12 цагийн хугацаанд жиргэх, лайк дарах гэх мэт үйлдэл хийх боломжгүй болсон. Харин түүний өмнөх жиргээнүүд нь л харагдах юм. Хэрэв цаашдаа дүрэм журмыг дахин зөрчвөл Трампын хаягийг бүрмөсөн хаана гэдгээ Twitter мэдэгдлээ.

Харин түүний фейсбүүк хуудсыг 24 цагийн хугацаатай хаасан байна. Мөн л хоёр удаа дүрэм зөрчсөн гэж үзэн тус компаниас идэвхгүй болгожээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549