248,900 ам.доллар, 200,000 юань бэлнээр хил нэвтрүүлэхийг завджээ

access_time 2018-10-30
remove_red_eye 103

 

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.

Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийхэд 248,900 ам.доллар, 200,000 юань буюу 711.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр авч явсан нь илэрсэн байна. Зорчигч үүнийгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549