БНСУ ирэх оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 8350 вон болгон нэмэгдүүлжээ

access_time 2018-10-30
remove_red_eye 103

 

БНСУ-ын Хөдөлмөрийн яамны сайд Хөдөлмөрийн хөлсний тухай хуулийн 10.1-т заасны дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон талаар “SBS news” мэдээлсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 8350 вон болгон өөрчилж, сард 1,745,150 вон (долоо хоногийн 40 цаг, сард 209 цаг) болгон нэмэгдүүлжээ.

Одоогийн байдлаар, Солонгос Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 7530 вон буюу сарын 1,573,770 вон байгаа аж. Энэхүү Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь аж ахуйн нэгжийн хэлбэрээс үл хамааран бүх аж ахуйн нэгж дагаж мөрдөх юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549