ЗАЛРУУЛГА

2018-10-30 1322 0

 

Манай мэдээллийн сайтад “Суман гүн” компанийнхан Оюунлаг сургуулийн 195 саяар барьсан зам, байгууламжийг сүйтгэжээ гэх гарчигтай ташаа мэдээлэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийтлэгдэж “Суман гүн” компани болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатарын талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдсан байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар нь тус газартай ямар нэгэн байдлаар холбоо хамаарал байхгүй гэдэгээ албан ёсоор илэрхийлсэн.

“Оюунлаг” сургуулийн зассан гэх тус замын газар нь “Эм Жи Ти Эм Эл” ХХК-ий эзэмшлийн газар болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зургаар нотлогдож байгаа юм.

Энэхүү мэдээллийг нягталж, шалгаагүй нийтэлсэн, мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй байсныг хүлээн зөвшөөрч, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатарын нэр хүндэд халдсандаа хүлцэл өчиж сайтаараа дамжуулан залруулга хийж байна.
Энэхүү мэдээллийг эх сурвалжтай нь нийтэлсэн бусад цахим хуудсуудад эл залруулгыг нийтлүүлэх болно.

Холбоотой мэдээ