“Монгол мах” Хятадуудын гарт оржээ

2018-10-30 1587 0

 

Жил бүрийн намрын энэ өдрүүдэд Монгол махын үнэ буурч, монголчууд тараг тэвээр сайтай малын мах идэхийг хүсдэг. Гэтэл энэ жил иргэд монгол махаа идэж чадахгүй болсон. Учир юу гэвэл өнгөрсөн жил боломжийн үнэтэй байсан ямаа, үхэр, хонь адууны махны үнэ энэ жил аль хэдийн 2000-2500 төгрөгөөр “тэнгэрт тэмүүлсэн”.

Монгол Улс 70 гаруй сая толгой малтай гэдэг. Гэвч иргэд нь арай чүү хийн идэх хоолныхоо махыг өнөөдөр, маргаашийнх гэж хуваан авч байгаа нь харамсалтай. Яагаад бид идэх хоолныхоо махыг өөрийн хүссэн хэмжээгээрээ авч, идэж болдоггүй юм бэ?
Үүний гол шалтгаан нь ердөө л БНХАУ руу олон улсын стандартын бус нөхцөлөөр махаа экспортлож байгаатай холбоотой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, үе үеийн Засгийн газруудын хэрэгжүүлж байсан болон одоо ч хэрэгжүүлж байгаа “махны салбар”-ын бодлого алдаатай байгаа нь өнөөдрийн махны үнийн хэт өсөлт болоод экспортын нэр хүндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна.

Стандартын бус нөхцөлөөр махаа экспортлосноос болж хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үндсэн түүхий эдийн дутагдалд орсноор хиам, бууз, банш гээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд эхэлсэн. Тиймээс Хятадуудад махаа өгөөд байлгүй, эхлээд дотоодын зах зээлээ дүүргэж, иргэдээ махаар хангах нь махны салбарыг мэдэж байгаа эрх мэдэлтнүүдийн нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг болоод байна.

Холбоотой мэдээ