БЗД-ийн иргэд УОК-ын шийдвэрийг чандлан сахиж байна

access_time 2020-11-23
remove_red_eye 184

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим арилжааны банкууд өнөөдөр /2020.11.23/-өөс эхлэн тодорхой үйлчилгээ авах иргэдэд үйлчилж эхэлсэн. Үйл ажиллагаа эхлүүлж буй арилжааны банкны тооцооны төвүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахин ажиллах тухай” албан мэдэгдлийг хүргүүлээд байна. Мэдэгдлийн хүрээнд Төрийн банк, Хас банк, Хаан банкуудын ажиллаж буй салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт хийгдэж байна. Иргэд банкаар үйлчүүлэхдээ 1.5-2 метрийн зайг барих, амны хаалт тогтмол хэрэглэх, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байгаа билээ.

Одоогийн байдлаар БЗД-ийн иргэд замын хөдөлгөөнд оролцох болоод 1.5-2 метрийн зайг барих журмыг хамгийн сайн хэрэгжүүлж байна. Автобусны буудал, банкуудад оочерлож байгаа зэргийг доорх зургаас харж болно.

 

 

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549