16 настай охин 100 сая дагагчтай анхны “TikTok” хэрэглэгч болжээ

access_time 2020-11-23
remove_red_eye 156

АНУ-ын Коннектикут мужийн Норуолк хотын оршин суугч, 16 настай Чарли Дамелио гэх охин “TikTok” сүлжээний анхны 100 сая дагагчтай хэрэглэгч болжээ. Түүний дараах хамгийн их дагагчтай хүн дөнгөж 50 сая дагагчтай байгаа юм. Бүжигчин, сошиал “од” тэрбээр өсвөр настнуудын дунд алдартай бөгөөд Холливүүдийн од Уилл Смитээс хоёр дахин, The Rock-оос гурав дахин, дуучин Селена Гомезоос дөрөв дахин, Кайли Женнер, Ариана Гранде нараас тав дахин олон дагагчтай болоод байгаа нь энэ аж.

Дамелио өөрийн твиттертээ “100 сая хүн намайг дэмжиж байна. Үнэхээр итгэж чадахгүй нь ээ” хэмээн жиргэжээ. Түүний твиттер 4,8 сая дагагчтай. Америкийн “TikTok” хэрэглэгчийн 60 орчим хувь нь өсвөр насныхан байдаг байна.

Түүний 100 сая дагагчтай болсон хугацаа нь ч бусад сошиал сүлжээний дээд амжилтыг эвдсэн байна. Тухайлбал, “YouTube” сүлжээ 14 жилийн дараа л анхны 100 сая дагагчтай сувагтай болж байсан бол Дамелиогийн хувьд 2019 оны тавдугаар сард анх “TikTok” сүлжээнд нэгджээ. Харин “TikTok” аппликейшн 2018 оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм.

Өнөөдрөөс жилийн өмнө Дамелио ердөө зургаан сая дагагчтай байжээ. Тэрбээр ийнхүү нэг жил хагасын хугацаанд 100 сая дагагчтай болсон байгаа юм. Багаасаа бүжиглэсэн Дамелио “YouTube” сувгаа нээж, подкасттай болж, ном хэвлүүлэх гэрээ байгуулаад байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549