МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүн

access_time 2020-11-10
remove_red_eye 175

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үнэн” сонинд ярилцлага өгөхдөө ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр “Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549