Г.Ёндон: Хөдөлмөрийн гэрээ болон компанийн журмын дагуу урамшуулал авсан нь үнэн

access_time 2020-10-27
remove_red_eye 337

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит байгууллагаас шилжүүлсэн гэх асуудалд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон тайлбар хийлээ.

Тэрбээр “Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлтийг олгодоггүй. Тиймээс 2012 оноос хойш 5 жилийн хугацаанд урамшуулал олгож байгаагүй.

Миний хувьд Монголросцветмет компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан. Уг компанийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлдэг гэж боддог.

Төрийн өмчийн компанийн удирдлагын цалин хөлс нээлттэй байх ёстой. Монголросцветмет компани 2019 онд 34.8 тэрбумыг олж, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Хөдөлмөрийн гэрээ болон компанийн журмын дагуу урамшуулал авсан. Надаас гадна компаниас урамшуулал авч байсан ажилчид бий” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549