Я.Содбаатар: Шинэ жилийн баярыг хориглох тухай шийдвэр УОК-оос гараагүй

access_time 2020-10-27
remove_red_eye 663

УОК-ын дарга Я.Содбаатар “Коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй учир 2020 оны наймдугаар сарын 1-нээс хойш эдийн засгийг идэвхжүүлэх үүднээс олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатайгаар нээсэн. Өнөөдөр Монгол Улсад хориглож байгаа үйлчилгээ байхгүй. ЕБС, боловсролын бүх байгууллага, урлаг, спортын арга хэмжээ гээд бүгдийг хэвийн горимд шат дараатай шилжүүлж байна.

Шинэ жилийн арга хэмжээг хориглох тухай УОК-оос өнөөдөр шийдвэр гараагүй. Ер нь судалж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ үеэр халдвар, хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэсэн. УОК-оос тодорхой шийдвэр гараагүй. Энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг. Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549