Ж.БАТМАГНАЙ: ГССҮТ нэг өрөөний зохион байгуулалттай европын стандартын эрчимт эмчилгээний тасгийг анх удаа байгуулсан

access_time 2020-10-22
remove_red_eye 263

Энэ удаагийн ярилцлагын зочноороо ГССҮТ-ын Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Ж.Батмагнайг урьж оролцууллаа. Тэрээр Эрчимт эмчилгээний эмчээр 26 жил ажиллаж байгаа бөгөөд анх 1991 онд АУИС-ийг төгсч, Гэмтлийн мэс заслын эмч  1996 оноос эхлэн эрчимт эмчилгээний эмчийн  хос мэргэжлээр мэргэшин Франц улсад тархины эрчимт эмчилгээний эмчийн чиглэлээр 1999 – 2005 онуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж улмаар Франц улсын эрүүл мэндийн гурван удаагийн төслийн удирдагчаар ажиллсан туршлагатай эмчийн нэг юм.

Ж.Батмагнай эмч мэргэжлээрээ тасралтгүй 25 жил ажилласан тэрээр өнөөдрийг хүртэл шинэ зүйлийг  эрэл хийж, цоо шинэ орчинг бий болгож бусдад үлгэрлэх дуртай хэмээн ярилцлагынхаа үеэр дурдсан нь залуу үеийн төлөөлөл биднийг улам хичээх ёстойг сануулах мэт.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Танай эрчимт эмчилгээний тасаг  улсын томоохон тасгийн нэгэнд ордогоос гадна улсын тэргүүний эрчимт эмчилгээний тасаг гэсэн түүхтэй энэ талаар бидэнтэй эхлээд саналаа хуваалцаач.

-Сайн байна уу. Сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ГССҮТ-ын Эрчимт эмчилгээний тасаг нь 60 жилийн түүхтэй. Манай тасаг зах зээлийн үеэс эхлээд өнөөг хүртэл Франц улсын эрүүл мэндийн төслүүдийг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж  орчин үеийн дэвшилтэд эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжөөр хангагдаж ирсэнээс гадна эмч эмнэлгийн мэргэжилтэнээ төслийн шугмаар Европын орнуудад мэргэшүүлдэг онцлогтой.
Гэмтлийн эрчимт эмчилгээний тасаг нь тархины эрчимт эмчилгээ, мэс залын эрчимт эмчилгээ гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар гадна бүх төрлийн өвчин эмгэг хавсарсан гэмтлийн үеийн амь тэнссэн үеийн эрчимт эмчилгээг үзүүлдэг онцлогтой.

-Уучлаарай бүх төрлийн өвчин эмгэгийг эмчилдэг гэдгийг тодруулж болох уу ? Тэгэлгүй яах вэ. Гэмтэл гэдэг ганц эрхтэн гэмтэх ойлголт биш л дээ ихэнхдээ олон эрхтэн хавсарч гэмтэх өргөн ойлгот юм. 

Тухайлбал: Цээжний гэмтэл гэхэд л амьсгал , зүрх судасны эрчимт эмчилгээ үзүүлэх жишжжтэй түүнчлэн өндөр настай даралт болон зүрхний эмгэгтэй үйлчлүүлэгчид гэнэт даралт ихэсч унах үед гэмтэл хавсарсан тохиолдолд зүрх болон тархины эрчимт эмчилгээг хавсран үзүүлдэг үүгээрээ манай тасаг бусад лавлагаа шатлалын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгуудаас ялгаатай.  Өргөн утгаар нь тайлбарлавал: Бүх төрлийн өвчин эмгэг, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц эрчимт эмчилгээний тасаг зөвхөн гэмтлийн эмнэлэгт л байдаг.
Энэ утгаараа манай тасагт хөрвөх чадавхитай төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшсэн мэс заслын болон эрчимт эмчилгээний хос мэргэжилээр мэргэшсэн  ахлах, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой чадварлаг 6 эмч  тусламж үйлчилгээг үзүүлдэг онцлогтой.
Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасаг нь зургаан эмч, 22 сувилагч, найман туслах ажилтантай, тархины эрчимт эмчилгээ, мэс заслын  эрчимт эмчилгээ,  хүүхдийн эрчимт эмчилгээний бие даасан хэсгүүдэд нийт 12 ор диалезын 2 ор ажиллдаг.

Бид 2020 – оноос эхлэн тусламж үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэн диалез болон хордлогын эмчилгээ түүнчлэн трахестомийн болн цээжний хөндийн гуурс тавих эмчилгээ,  гуурсан хоолойг угаар дурангийн эмчилгээ8 зүрхний болон тархины допллер эмчилгээг эхлүүлэхээр ажлын байраа бэлдэж зарим мөрлийг эмчилгээг хийж эхэлсэн.

Манай тасаг нь хөгжлийн түүхэн хугацаандаа гурван удаа томоохон шинэчлэлийг хийсэн бөгөөд хамгийн анх 1996 онд Францийн “Эрчимт эмчилгээний тасгийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, нийт 12 орыг орчин үеийн эмчилгээний оношлогооны төхөөрөмжөөр хангасан. Дараа нь 2004 онд Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд 14 орыг тохижуулж, зургаан эмчийг Франц Бельги улсад мэргэжил дээшлүүлж суралцуулснаар Европ стандартын тусламж үйлчилгээг үзүүлэх анхны суурь тавигдсан.
Хамгийн сүүлд 2020 онд “ Нийтийн зориулалттай эрчимт эмчилгээний тасгийн бүтэц зохион байгуулалтийг өөрчилж нэг өрөөний зохион байгуулалттай нэг үйлчлүүлэгчид чиглэсэн  Европ стандартын бүтэц зохион байгуулалтыг анх удаа эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчил нэг өрөө, нэг эмч, эмгэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгддэг онцлогтой.
Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ бүтэц, зохион байгуулалт , үзүүлж байгаа тусламж үйлчилгээний төрөл, эмч, эмнэлгийн мэргэжилтэний мэргэшлийн чадавхи нь байгууллагын тусламж үйлчилгээний  давуу байдлыг тодорхойлж байдаг.

Гэмтлийн үеийн буюу амь тэнссэн үед эрчимт эмчилгээг хамгийн шуурхай, найдвартай, чанартай, төгс үзүүлэх чадавхитай байх ёстой. Тэгж байж бусад тасагт тайван ажиллах боломжийг бүрдүүлж өгөх юм.

-Эрчимт эмчилгээний тасгийн бүтэц, зохион зохион байгуулалтийг шинэчилсэнээр тусламж үйлчилгээнд гарсан эерэг үр дүн.  Түүнчлэн үйлчлүүлэгчид чиглэсэн ямар үйл ажиллагааг үзүүлдэг вэ Зарим эмнэлгүүдийг харж байхад Эрчимт эмчилгээний тасгийн гадаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн хүлээгээд сууж байдаг шүү дээ. Танай эмнэлэг дээр тийм зүйл ажиглагдсангүй.

Манай эрчимт эмчилгээний тасаг амь тэнссэн үеийн эрчимт эмчилгээг үзүүлдэг. Өмнө нь бид нийтийн зохион байгуулалттайгаар буюу тасагтаа 7-8 орыг эгнүүлэн байрлуулдаг байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасгийн урсгалаас шалтгаалж дотоод халдвар тархах эрсдэлтэй, эмч, сувилагчид өвчтөнтэй тулж ажиллахад маш хүндрэлтэй байсан.
Эрүүл мэндийн байгууллагын гол зорилго нь үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд чиглэгдэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтэний ажиллах нөхцөл, ажлын байрыг бэлдэж, шаардлагатай багаж, төхөөрөмжөөр хангах шүү дээ.
Манай байгууллагын хувьд энэ тал дээр онцгой анхаардаг өөрөөр хэлбэл төсөв, мөнгөнд гар татдаггүй онцлогтой. Тийм ч учраас танай эрчимт эмчилгээний тасгийн бүтэцийг өөрчилж  Европ стандартын  зохион байгуулалтаар шинэчилэн өөрчилж өрөө бүр дотроо автомат ор, өвчтөний амин үзүүлэлтийг хянах мониторууд, автомат электрон тариур, зохиомол амьсгалын аппарат, агааржуулалтын систем, хяналтын камер бүхий европ стандартын дагуу тоноглогдсон.  Ингэснээр нэг өвчтөнд нэг сувилагч, нэг эмч 24 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдсэн.
Үйлчлүүлэгчийн өрөөнд байрлуулсан хяналтын камерын тусламжтайгаар эмчлэгч эмч нь өвчтөний ар гэрийнхэнд харагдах байдал болон биеийн байдлыг тусгай тоноглогдсон уулзалтын өрөөнд  уулзан үйлчлүүлэгчийн биеийн байдлыг танилцуулдаг бөгөөд энэ зохион байгуулалт нь хоёр талд сэтгэл ханамжийг бий болгож байдаг. Үйлчлүүлэгчид чиглэсэн тусламж үйлчилгээ нэвтэрснээс хойш манай үүдээр олон хүмүүс цугларах шаардлагагүй болчсон.

No description available.

ХОЁР. Хамт олныхоо ажлын бүтээмжийг хараад маш их бахархдаг

-Нэг үе түлэгдэлтээс болж нас барах тохиолдол их бүртгэгддэг байсан. Харин өнөөдөр энэ тохиолдол буурсан үзүүлэлттэй байна. Үүний шалтгааныг тайлбарлавал.

-Тэр үнэн. Тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчрүү  чиглүүлэн хийсний л үр дүн шүү дээ. Байгууллагын удирдлагууд асуудлыг соргогоор харж, түлэгдэлтийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний төрлөө сайжруулан, бүтэц зохион байгуулалтыг шинэчилснээр түлэгдэлтээр нас барах иргэдийн тоог 60 хувиар бууруулж чадсан. Мөн манай эрчимт эмчилгээний тасгийн хувьд тусламж үйлчилгээнийхээ чиглэл, бүтцийг өөрчилж боксийн системд шилжсэнээр тусламж үйлчилгээнд эрс өөрчлөлт гарч нас баралтын хувийг15 хувиар бууруулж, ачаалалыг саармагжуулж чадсан.  Цаашид ч бид энэ үзүүлэлтээ ахиулахын төлөө анхаарч ажиллах болно.
Танай тасаг ямар  эмчилгээний арга технологиудыг хэрэглэдэг  бэ?
-Зах зээлд шилжих үеэс л манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг Франц улсын эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний үр дүнд  манай эмнэлэг орчин үеийн дэвшилтэд технологи эмчилгээний шинэ аргуудыг эх орондоо анхагчаар нэвтрүүлж ирсэн онцлогтой.
Сүүлийн үед бид эмчилгээний чиг хандалгыг өөрчилж олон улсын эмчилгээний удирдамж, стандартыг эмчилгээндээ нэвтрүүлж ирсэн.  Бидний тренд эмчилгээ бол зохиомол амьсгалын аппаратын тусламжтай эрчимт эмчилгээг хавсран үзүүлдэг эмчилгээний арга юм.
Үүнээс гадна манай тасаг зүрхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ, дурангийн аппарат, диализын эмчилгээг хийхээр төлөвлөж, эмч нараа бэлтгээд байна.

-Эрчимт эмчилгээний тасагт ирж байгаа үйлчлүүлэгчийн голлох шалтгаан нь юу байна вэ? Танай тасагт ажиллаж байгаа эмч нарын давуу тал.
-Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослоор гэмтээд ирэх тохиолдол маш их байна. Осолд орсон иргэний хөл нь л ганцхан хугараад ирэхгүй шүү дээ. Хавсарсан, маш хүнд хүнд бэртэл авсан хүмүүс их ирдэг. Тэдгээр хүмүүст л эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг төгс үзүүлэх нь бидний хамгийн том зорилго. Эрчимт эмчилгээний эмч нар маш өргөн мэдлэг, боловсролтойгоос гадна хөрвөх чадавхитай байх шаардлагатай.

Мэс заслын эмч нэг төрлийн мэс заслыг хийдэг бол манай эмч нар мэс засал хийхээс өмнөх өвчтөний амин чухал үзүүлэлтүүдийг хянах, мэс засалд бэлтгэж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг төгс үзүүлдэг.

Тухайлбал: Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн хийдэг трахестомийн гуурсийг манай тасгийн эмч нар өөрсдөө тавьдаг  шаардлагатай тохиолдол шархыг цэгцлэх  мэс заслын анхны тусламжийг үзүүлдэг. Үүнийг ямар эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч нар хийж  чадахгүй байх жишээтэй.

-Монгол улсын хэмжээнд гэмтлийн эрчимт эмчилгээг танай эмнэлэг л үзүүлж байгаа шүү дээ. 12 ортойгоор үйл ажиллагаагаа эрхлэхэд орны хүрэлцээ хэр байдаг вэ?  

-Ер нь бол өнөөдрийн орны тоо хүрэлцээтэй байгаа. Манай эмнэлгийн тасаг бүрт манайхаас очих өвчтөнүүдэд зориулсан ор бий. Бид өвчтөнөө платруугаа шилжүүлээд араас хяналтаа хийгээд явчихдаг. Манай тасгаас шилжсэн бол бусад тасгийн асуудал гэж хаяж огт болохгүй шүү дээ. Эрчимт эмчилгээний тасгаас шилжсэн өвчтөнөө хамгийн багадаа гурван хоног эргэж, үзэж байх шаардлагатай байдаг.

-Эрүүл мэндийн яамнаас Гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хэт төвлөрлийг багасгах зорилгыг тавин ажиллаж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгийн болон лавлагаа шатны эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр бусад эмнэлгүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн Сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах, цахим үйлчилгээг сайжруулах” чиглэлийн удирдамж гарсан. Энэ хүрээнд гэмтлийн  тусламж үйлчилгээг орон нутгийн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэх ёстой гэсэн журам батлагдсан. Тиймээс манай эмнэлгийн эмч нар хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн зөвлөгөө, сургалтыг зохион байгуулж, гарын авлагаар хангаж ажиллаж байна. Энэ сарын нэгнээс эхлэн тусгай хуваарийн дагуу сургалтыг үе шаттайгаар зохион байгуулаад эхэлсэн.

Arslan.mn

-Энэ хүнд тасгийн залгамж халааг хэрхэн бэлдэж байна вэ? Мэргэжлээрээ хамгийн их бахархах мөчөөсөө хуваалцвал.

-Бидэнд хамгийн тулгамдсан бөгөөд хамгийн их орхигдсон асуудал бол энэ залгамж халаагаа бэлтгэх асуудал байна. Уг нь манайд ажиллаж байгаа эмч болгон хажуудаа эмч бэлтгээд явах боломжтой. Орон тоо нь ч бэлэн байгаа. Гэтэл өнөөдөр бэлтгэгдэж ирсэн эмч нар манай тасгийн цензурыг хараахан давж чадахгүй байна.
Мэргэжлээрээ бахархах үе маш олон байдаг. Маш хүнд гэмтсэн, хэвлий, цээжний хөндий, толгойн хавсарсан өвчинтэй хүмүүсийг босгоод ар гэрийнхэнтэй нь уулзуулна гэдэг бол хамгийн сайхан үе. Үүнтэй зэрэгцээд хамгийн сайнаараа эмчлээд ч босгож чадахгүй хүнээ алдах үе л хамгийн хүнд байдаг даа. Тэглээ гээд бид өдөр бүр л хамгийн сайнаар хичээж ажиллах ёстой. Бидний хувьд өвчтөнөөсөө, тэдний ар гэрээс баярлалаа гэдэг үгийг сонсох хамгийн сайхан байдаг. Харамсалтай нь тэр үгийг их ховор сонсдог.

-Таны ажиллах зарчим юу бэ?

-Манай байгууллага Эмч эмнэлгийн мэргэжилтэнийхээ ажиллах нөхцлийг сайжруулж, ажлын байрыг бэлдэх бүх зүйлийг хангасаны дараа хариуцлагыг тооцох зарчмыг баримтталдаг.

Түүнчлэн манай тасгийн үйл ажиллагаа нь байгууллагын эмчилгээ, тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлын удирдлагын хяналтыг хэрэгжүүлж, ажлыг эрт эхлүүлэх шаардлагыг тавьдаг. Манай тасгийн үйл ажиллагаа өглөө 07:00-07:20 цагийн хооронд эхэлдэг онцлогтой. 

Манай тасгийн  хувьд эмч ажилчдын ажиллах боломж бүрэн хангагдсан дутуу зүйл үгүй гэж хэлж болно. Эмч бүр компьютертой, принтертэй, өвчтөнийхөө бүхий л мэдээллийг e-health системээсээ авчихдаг, хурлуудаа цахимаар хийж шаардлагатай мэдээллийг нэгэн зэрэг авч мэдээллээ хурдан солилцож оновчтой шийдвэрийг гаргах боломжтой болсон. Дээд зэргийн кофе уудаг ш дээ.
Хамт олныхоо ажлын бүтээмжийг хараад маш их бахархдаг. Залуу боловсон хүчиндээ их анхаарал хандуулдаг. Өөр шигээ байлгахыг хүсдэг өөрөөр хэлбэл хүнийг хөгжүүлэх дуртай тэд бусдын атаархал хор шарыг хөдөлгөж гялалзаж яваасай гэж боддог гэвч тэд даанч  залхуу,  хүнээ эмчилэхээс өөр юм мэддэггүй, гэхдээ цаг нь болоод юм үзээд ирэхээрээ өөр болох байхаа гэж битүүхэндээ горьддог ш дээ.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549